ОРОН НУТГИЙН ТӨСӨВ: Говь-Алтай аймаг ирэх онд улсын төсвөөс 76,303.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-11-23 11:22:23
Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Монгол Улсын 2023 оны төсөвт Говь-Алтай аймагт 136,855.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 58 төсөл арга хэмжээ хэрэгжихээс 2023 онд 76,303.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр тусгажээ.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн хэмжээнд ирэх онд: Хууль зүй дотоод хэргийн салбарт 1, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 1, барилга хот байгуулалтын салбарт 5, боловсролын салбарт 21, соёлын салбарт 3, зам тээврийн салбарт 2, хөдөө аж ахуйн салбарт 2, эрүүл мэндийн салбарт 2, олимп, биеийн тамир спортын салбарт 4, байгаль орчин, аялал жуулчлалын салбарт 1 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ.

Түүнчлэн 2023 оны улсын төсвөөс Говь-Алтай аймгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг 12,1 тэрбум төгрөг, аймгийн орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийг 15,6 тэрбум төгрөг, олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрөөс тус аймгийн 5 сумын орон нутгийн хөгжлийн санд олгох урамшууллыг 187.4 сая төгрөгөөр тус тус баталсан байна.
Related news