ӨВӨРХАНГАЙ: Ургац хураалт 93 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-11-05 14:51:18

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 11 дүгээр сарын 3-ны өдрийн байдлаар ургац хураалт 93 хувьтай байна. 

Үр тариаг 6176 га талбайгаас 10140 тн, улаан буудай 6056 га талбайгаас 9925 тн, бусад үр тариа 120.2 га талбайгаас 215 тн, төмс 420.0 га талбайгаас 4129 тн, хүнсний ногоо 263.0 га талбайгаас 2670.0 тн, жимс жимсгэнэ 220.9 га талбайгаас 72.7 тн, малын тэжээл 3524.0 га талбайгаас 10319 тн, тосны ургамал 1103 га талбайгаас 745 тонныг тус тус хураан авчээ.

Энэ онд аймгийн хэмжээнд 15849.4 га талбайд тариалалт хийсэн байна. Үүнээс Хархорин суманд 14738.7 га талбайд тариалалт хийжээ.

Related news