ӨВӨРХАНГАЙ: Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт "Эрүүл мэндийг дэмжих төв"-ийг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-07-28 20:10:43

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт "Эрүүл мэндийг дэмжих төв"-ийг нээж, Өвөрхангай аймгийнхаа хангайн сумдууд, Булган, Архангай аймгийн зарим сумдын иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах боломжтой боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд,  ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, УИХ-ийн гишүүн С.Чинзориг, Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж болон бусад албаны хүмүүс оролцсон юм. "Эрүүл мэндийг дэмжих төв"-ийг улсын төсвийн 1 .1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 24 нэр төрлийн тоног төхөөрөмжийг суурилуулж, тавилга хэрэгслээр тохижуулаад байна.

Хархорин сумын Нэгдсэн эмнэлэг боловсон хүчин сайтай ч тоног төхөөрөмж тааруу байсан учраас аймгийн төсвөөс 130 сая төгрөгөөр чих, хамар, хоолойн багаж төхөөрөмж, мөн 130 гаруй сая төгрөгөөр бактерлиогийн лаборатори, 75 сая төгрөгөөр ЭХО-ийн аппарат шийдвэрлэж, 100-аад сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цонх, цэвэр, бохирын шугамыг шинэчилж өгсөн” хэмээн аймгийн Засаг дарга А.Ишдорж хэлэв.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд аймгийн БОЭТ-д алсын дуудлагын зориулалтаар бүрэн тоноглогдсон, туулах чадвар өндөр Ланд Круйзер 78 автомашин гардуулан өглөө.

Related news