Коронавирусний халдварын тохиолдол буурч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд коронавирусний халдвар илрүүлэх 48 шинжилгээ хийснээс хүүхэд 3, насанд хүрэгч 5 нийт 8 тохиолдол бүртгэгдэж тохиолдлын тоо буурчээ.
Өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын улмаас 16 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас, хүнд 3, хүндэвтэр 9, хөнгөн оноштой 4 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тус аймагт коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш 5196 хүүхэд, 13444 насанд хүрэгч нийт 18640 хүн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, эдгэрсэн тухай ЭМГ-аас мэдээллээ.
Одоогоор аймгийн хэмжээнд дархлаажуулалтын нэгдүгээр тунд 39562, хоёрдугаар тунд 37474, гуравдугаар тунд 16430, дөрөвдүгээр тунд 1426 иргэн хамрагдаад байгаа юм.
Related news

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days