Халдлага үйлдсэн хүүгийн өрөөнөөс "Лалын улс"-ын туг олджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБЕРЛИН. /ВВС/. Германы өмнөд нутагт галт тэргэнд сүх барин хүмүүс рүү халдсан өсвөр насны афган хүүгийн амьдардаг өрөөнөөс “Лалын улс” босогчдын бүлэглэлийн гараар зурсан туг олдсон гэж Германы албаны хүн хэллээ.
Энэ халдлага даваа гарагийн орой Вюрцбург хотод галт тэргэнд болсон юм.
Афганистаны 17 настай дүрвэгч дөрвөн хүнийг ноцтой шархдуулсны дараа цагдаа нар түүнийг буудан устгасан. Уг халдлагын үеэр өөр нэг хүн хөнгөн шархадсан юм.
Халдлага үйлдэгч нь галт тэргэнд ганцаараа суусан байна. “Халдлагын үеэр гэмт этгээд “Бурхан бол агуу” гэж хашгирч байсан гэж нүдээр харсан гэрчүүд ярьжээ.
Г.Доржханд