"УИД”, "Э-Транс ложистикс", "Хар тарвагатай" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 39 ХК-ийн 2 сая ширхэг хувьцааг 1,274,507,060.63 төгрөгийн үнийн дүнгээр арилжив. Үүнээс 19 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 17 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Улсын их дэлгүүр" (UID+12.34%), "Э-Транс ложистикс" (ETR+11.57%) болон "Хар тарвагатай" ХК (TVT+8.11%)-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв. Харин "Дархан хүнс" (DHU-10.71%), "Адуун чулуун" (ADL- 5.53%) болон "Богд Банк" ХК (BOGD- 3.07%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө
оруулалтын 2 сангийн нийт 15,390 ширхэг нэгж эрхийг 9 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн
арилжаанд ам.долларын 23 ширхэг үнэт цаасыг 2,208 ам.доллоор арилжив. Мөн компанийн багцын арилжаагаар 6.1
сая ширхэг
үнэт цаасыг 796 сая төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 1.24 хувиар
өсөж, 42741.7 нэгжид
хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,846,467,165,287.67 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.