Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ аймгуудад 7.5-14.6 хувиар нэмэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 11 дүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс бүх аймагт 7.5-14.6 хувиар нэмэгдлээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 11 дүгээр сард Хөвсгөл аймагт 7.5
хувиар нэмэгдсэн нь хамгийн
бага, Сэлэнгэ аймагт 14.6 хувиар нэмэгдсэн
нь хамгийн их байв.
Аймгуудад худалдаж буй хонины ястай махны дундаж үнэ 11 дүгээр сард нэг кг нь 9185
төгрөг болж, 2020 оны 11 дүгээр сарынхаас
дунджаар 1807 төгрөг, 2020 оны 12 дугаар сарынхаас 1659 төгрөгөөр нэмэгдсэн аж.
Хонины ястай 1 кг махны дундаж үнэ 11 дүгээр сард Говь-Алтай
аймагт 7500 төгрөг байгаа нь хамгийн бага, Ховд аймагт 12000 төгрөг хүрсэн нь хамгийн үнэтэй байв.