Хөрөнгийн биржид 28 ХК-ийн ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-11-12 21:14:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 55 ХК-ийн 541,752 ширхэг хувьцааг 224,7 сая төгрөгийн үнийн дүнгээр арилжлаа. Энэ өдөр 28 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 20 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Фронтиер Лэнд Групп(MDR+15%), "Хэрлэн Хивс" (HRL+14.89%), болон "Цагаантолгой ХК (TSA+14.74%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Жуулчин говь" (JGV-14.99%), "Оллоо" (OLL-12.69) болон "Авто импекс" ХК (AOI-11.43%)-ийн хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Энэ өдөр багцын арилжаанд "Тэнгэрлиг медиа групп" ХК-ийн 180,000 ширхэг үнэт цаасыг 2,500,200,000 төгрөгөөр арилжсан байна. Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 119,545  ширхэг нэгж эрхийг  32.2 сая төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 3.2 хувь өсөж, 40,086.1 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  4,965,639,709,106 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Related news