Хөрөнгийн биржид 470,767 ширхэг хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 41 ХК-ийн 470,767 ширхэг хувьцааг 179.1 сая төгрөгийн үнийн дүнгээр арилжив. Энэ өдөр 21 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөвсгөл усан зам” (HUZ+14.93%), "Эрчим Баян Өлгий" (BOE+11.76%) болон "Улаанбаатар хивс" ХК (UBH+11.54%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байв. Харин "Азык" (ALD-10.79%), "Дархан хөвөн” (DAH-10.10) болон "Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR-6.53%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 20,050 ширхэг
нэгж эрхийг 10.2 сая төгрөгөөр,
компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1 ширхэг үнэт
цаасыг 99,000 төгрөгөөр
арилжсан байна. ТOП-20 индекс 1.41 хувь өсч 38816.49 нэгжид
хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,879,214,339,025 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.