Хөрөнгийн биржид 5 ХК-ийн ханш тогтвортой байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-11-10 18:12:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр энгийн арилжаагаар 42 ХК-ийн 294,046 ширхэг хувьцааг 167,7 сая төгрөгийн үнийн дүнтэй арилжив. Энэ өдөр 26 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монноос" (MNS+14.79%), "Махимпекс" (MMX+14.64%) болон "Хорин хоёрдугаар бааз" ХК (AHH+14.29%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байв. Харин "Дархан хөвөн" (DAH-14.94%), "Ард санхүүгийн нэгдэл" (AARD-3.22) болон "Монгол Базальт" ХК (MBW-3.01%)-ийн хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 67,965 ширхэг нэгж эрхийг 35,115,267 төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 38372.17 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,822,660,503,259 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Related news