Үндэсний чанарын шилдэг ААН-үүдийг шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-11-10 18:04:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний чанарын чуулган маргааш болно.

Манай улсад 2015 оноос эхлэн Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан Стандарт, хэмжилзүйн газар, МҮХАҮТ хамтран Үндэсний чанарын 7 хоногийг улсын хэмжээнд тэмдэглэж, Үндэсний чуулганыг зохион байгуулж ирсэн юм. Энэ үеэр чанараар тэргүүлж буй дотоодын ААН-үүдийн үйл ажиллагааг сурталчилж, туршлагыг дэлгэрүүлэх зорилт тавьдаг.


Үндэсний чанарын өдөр ААН-үүдийг шилдэг байгууллага, шилдэг бүтээгдэхүүн, шилдэг үйлчилгээ гэсэн 3 төрлөөр тодруулж, Үндэсний чанарын шагналыг олгодог. 2015 оноос хойш дээрх шагналыг нийтдээ 24 ААН, байгууллага хүртээд байна. Шагналын эзэд үйл ажиллагаандаа олон улсын стандартыг нэвтрүүлэн амжилттай хэрэгжүүлсэн байдлаар үнэлэгддэг аж.

Энэ жил Үндэсний чанарын чуулган, Үндэсний чанарын 7 хоногийг ”Чанар-Тогтвортой хөгжил” уриан дор тэмдэглэх юм. 



Related news