“Монноос” ХК-ийн хувьцааг нэгтгэх талаар хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монноос” ХК-ийн
ТУЗ-ийн 11 дүгээр сарын 8-ны тогтоолоор тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит
бус хурлыг ирэх сарын 20-нд хийхээр шийдвэрлэжээ. Хурлаар:
- Компанийн хувьцааг
нэгтгэх журам,
- Компанийн хувьцааг нэгтгэсэн өөрчлөлтийг компанийн дүрэмд
тусгах талаар хэлэлцэхээр болжээ.