Хөрөнгийн биржид 18 ХК-ийн ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-11-09 18:47:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр энгийн арилжаагаар 39 ХК-ийн 569,573 ширхэг хувьцааг 228.6 сая төгрөгийн үнийн дүнгээр арилжив.  Энэ өдөр 18 ХК-ийн хувьцааны ханш өсөж, мөн 18 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Эрдэнэс сольюшинс" (AMT +15%), "Увс чацаргана (CHR+14.88%) болон "Шивээ овоо(SHV+13.66%) зэрэг компанийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байв. Харин "Баянгол зочид буудал" (BNG-10.15%), "Шивээ овоо" (SHV-8.33) болон "Могойн гол" ХК (BDL-7.72%)-ийн хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд ам.долларын 89 ширхэг "ЭТТ” бондыг нийт 8900 доллароор арилжсан байна. Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 111,369 ширхэг нэгж эрхийг 39,062,467 төгрөгөөр арилжив. ТOП-20 индекс  38372.17 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,822,660,503,259 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Related news