"Тэнгэрлиг медиа групп”-ийн ханш хамгийн өндөр хэвээр байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн
биржид өнөөдөр энгийн арилжаагаар 40 ХК-ийн 752,138 ширхэг хувьцааг 487.1 сая төгрөгийн
үнийн дүнтэй арилжив. Энэ өдөр 14 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 21 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол
5 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мандал говь
импэкс” (MNG+15%), "Алтайн зам” (AZH+14.96%) болон
"Тэнгэрлиг медиа групп” (TNGR+14.95%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр
өсөлттэй байсан бол "Хөх ган" (HGN-12.73%), "Шивээ
овоо" (SHV-12.03) болон "Оллоо" ХК (OLL-11.54%)-ийн хувьцаа хамгийн их уналттай
байлаа.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 70 ширхэг "ЭТТ” бондыг 6.6 сая төгрөгөөр, ам.долларын 4 ширхэг
"ЭТТ” бондыг
нийт 400 доллароор
арилжсан байна.Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 65,176 ширхэг
нэгж эрхийг 17.3 сая төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 0.38 хувиар
буурч 38557.42 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,802,038,467,823 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.