Хятадад вакцин хийлгээгүй сурагч, оюутнуудыг танхимын хичээлээс хасахыг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Jargal.d@montsame.mn
2021-08-27 15:19:26

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын Боловсролын яамнаас “COVID-19”-ийн вакцин хийлгээгүй сурагч, оюутнуудыг танхимын хичээлээс хасахыг боловсролын байгууллагадаа хоригложээ.


Энэ тухай тус яамны спорт, урлагийн боловсролын газрын дарга Ван Дэнфэн баасан гарагт  болсон тусгай хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.


“Халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажлыг маш хатуу хийх ёстой. Гэсэн хэдий ч хууль тогтоомжийн дагуу оюутнууд болон эцэг эхчүүдийг вакцинжуулах асуудлыг хичээл сургуульдаа ирэх нөхцөл болгон тогтоох оролдлогыг эрс зогсоох шаардлагатай байна” гэж тэрбээр цохон хэлээд вакцинжуулалтыг сайн дурын үндсэн дээр хийх ёстой гэдгийг онцолжээ. 


Хятадын Боловсролын яамны төлөөлөгчийн мэдэгдсэнээр, сурагч, оюутнууд болон тэдний гэр бүлийн гишүүд хичээл эхлэхээс дор хаяж хоёр долоо хоногийн өмнө сургууль, их дээд сургуулиуд байрладаг хотоос гарах ёсгүй. Үүнээс гадна, сургуулийн сурагчид, оюутнууд, багш нар болон боловсролын байгууллагуудын бусад ажилтнууд хичээл эхлэхийн өмнө сургуулийн хотхонд ирэхээсээ 48 цагийн өмнө коронавирусний нуклейн хүчлийн шинжилгээ өгч, хариу нь халдваргүй гарсан байх ёстой аж.


Related news