“МИК Холдинг”-ийн үйл ажиллагаанд зарим чиглэлийг нэмжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-08-18 16:53:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “МИК Холдинг” ХК-ийн эрхлэх үйл ажиллагаанд зарим чиглэл нэмэгджээ. Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас оруулсан тус саналыг УБЕГ энэ оны 8 дугаар сарын 5-нд бүртгэсэн талаар хувьцаа эзэмшигч нартаа мэдээлж байна. Үүнд:

  • ААН-ийн удирдах дээд байгууллагын үйл ажиллагаа,
  • Менежментийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа,
  • Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх,
  • Бизнесийн зөвлөгөө өгөх үйлчилгээ,
  • Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа,
  • Санхүүгийн бусад үйлчилгээ.

Түүнчлэн, компанийн өөрийн зорилго болон эрхлэх үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхтэй шууд болон шууд бус холбоотой, хууль тогтоомжид хориглоогүй бүхий л төрлийн үйл ажиллагааг эрхэлж болох бөгөөд дүрэмд заагаагүй үйл ажиллагаа эрхлэх асуудлыг ТУЗ шийдвэрлэхээр дүрэмд тусгасан байна.


Related news