"УИД", "Ариг гал"-ын ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 35 ХК-ийн 698,854 ширхэг хувьцааг 301,280,487.59 төгрөгөөр арилжив. Энэ өдөр 19 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Улсын их дэлгүүр" (UID+9.62%) болон "Ариг гал" ХК (EER+8.81%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Багануур" (BAN-13.64%) болон "Би ди сек" ХК (BDS-8.25%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 20,174 нэгж эрхийг 4.5 сая төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 0.24 хувиар буурч, 32488.08 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,877,180,371,469.98 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.