Онцгой байдлын 13 албан хаагч тангараг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-06-23 00:39:08

Монгол Улсад Онцгой Байдлын алба үүсч нэгдсэн тогтолцоонд шилжсэний 13 жилийн ойг тохиолдуулж Дархан-Уул аймгийн ОБГ-ын холбогдох албадад шинээр томилогдсон 13 залуугийн тангараг өргөх ёслол Дархан хотын “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн “Аврагчийн алдар цогцолбор”-т болов.

Тангараг өргөх ёслолын нээлтэд тус аймгийн Онцгой Байдлын газрын дарга, Онцгой байдлын хурандаа Г.Батбаяр хэлэхдээ:-“Онцгой байдлын алба бол эх орон, ард түмнээ авран хамгаалах ариун нандин, хүмүүнлэгийн үйлс юм. Шинэ залуу албан хаагчиддаа ажилдаа эзэн болж эх орноо авран хамгаалах эрхэм үйлсдээ өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөж ажлын өндөр амжилт хүсье. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар цэргийн хэргийн анхан шатны мэдлэгт суралцаж цэргийн тангаргаа өргөсөн 13 шинэ залуу албан хаагчаар хүрээгээ тэллээ” хэмээн онцлов.

                                                                                                                                                Б.Норовсамбуу

Related news