Монгол, Чилийн бизнес уулзалтад ХАА, уул уурхайнхан оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Чили улсын бизнес эрхлэгчдийн хооронд цахим уулзалт болох талаар МҮХАҮТ-аас мэдээллээ. Бүгд Найрамдах Чили улсын “ProChile” агентлагтай хамтран Монгол болон Чили улсын ГХЯ-ны дэмжлэгтэй энэ сарын 27-нд болох уулзалтад Чилийн хүнс, жимс, уул уурхайн компаниудын холбоо мөн Чилийн үндэсний хөдөө аж ахуйн нийгэмлэг оролцох аж. Тиймээс дээрх салбарын Монголын компани, ААН-үүдийг цахим уулзалтад оролцож Чили орны бизнесийн туршлагын талаар судалж шинэ түнштэй болох дотоодын аж ахуйн нэгжүүдийг урьжээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days