"Мерекс", "Ремикон" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-04-06 17:32:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 38 ХК-ийн 1,311,295,844.25 төгрөгийн үнийн дүн бүхий 1 сая хувьцаа арилжив. Үүнээс 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 22 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Мерекс" (MRX+7.66%) болон "Ремикон" ХК (RMC+5.77%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Жуулчин дюти фрий" (SUL-7.35%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB-5.72%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 87,396 нэгж эрхийг нийт 26.1 сая төгрөгөөр арилжив. ТOP-20 индекс 0.66 хувиар буурч, 34164.19 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,668,652,278,495.96 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Related news