Хонгор сумын сургууль “Охидын өрөө”-тэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-03-09 19:22:50

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Өсвөр үеийн охидуудад тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх, тэдэнд сургалт нөлөөллийн ажлаар дамжуулан мэдлэг мэдээллийг нэг цэгээс олгох зорилготойгоор Хонгор сумын 14 дүгээр сургуулийн байранд “Охидын өрөө”-г тохижуулан ашиглалтад орууллаа.

“Охидын шивнээ” төслийн хүрээнд хийж байгаа энэхүү өрөөг аймгийн Эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан Хонгор сумын ЗДТГ, Хонгор сумын 14 дүгээр сургуультай хамтран ашиглалтад орууллаа. Охидын өрөөгөөр дамжуулан өсвөр насны охидод дараах сургалт, нөлөөллийн ажлыг үе шаттайгаар явуулна. Үүнд:

- Нөхөн үржихүйн эрүүл мэнд

- Өсвөр үеийн сэтгэлзүйн онцлог

- Гэр бүл төлөвлөлт, хувь хүний хөгжил чиглэлээр явуулах ажээ.

Сургагч багшаар Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч Д.Хандармаа, Үе тэнгийн боловсрол үндэсний сүлжээ, үндэсний сургагч багш, Амьдрах ухааны багш Д.Доржналжирмаа нар ажиллах юм байна.

Related news