“АПУ” ХК ногдол ашиг хуваарилна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн
биржид бүртгэлтэй "Түмэн шувуут” ХК-ийн ТУЗ-ийн энэ оны 1 дүгээр сарын 27-ны тогтоолоор 2020 оны цэвэр
ашгаас нэгж хувьцаанд 8 төгрөг буюу нийт 1.6 тэрбум төгрөгийг хувьцаа
эзэмшигч нарт
ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэжээ. Дээрх хэмжээ нь тус компанийн нийт цэвэр ашгийн 40
хувьтай тэнцэж байна.
Ногдол
ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2021 оны хувьцаа
эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох бүртгэлийн өдрөөр гаргах бөгөөд
2021 оны 5 дугаар сарын
12-наас
эхлэн "ҮЦТХТ" ТӨХХК-ийн дансанд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
Мөн "АПУ"
ХК-ийн ТУЗ энэ оны
2 дугаар сарын 15-нд тогтоол гаргаж, компанийн 2020 оны
хоёрдугаар хагас жилийн үр дүнд үндэслэн нэгж хувьцаанд 57.5 төгрөг буюу нийт
61.2 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэв.
Ногдол
ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2021 оны хувьцаа
эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2021 оны 12
дугаар сарын 31-ний өдрийн дотор Үнэт цаасны
төвлөрсөн хадгаламжийн төв дэхь хувьцаа эзэмшигчдийн
дансанд байршуулахаар боллоо.
2020 он гарснаас хойш компаниас нэгж хувьцаа тус бүрт
нийт 95 төгрөг буюу 101.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилж байна. Энэ нь тухайн жилийн нэгж хувьцаанд
ногдох цэвэр ашгийн 120 орчим хувьтай тэнцэх тул тодорхой хувийг өмнөх
жилүүдийн хуримталсан ашгаас тооцож санхүүжүүлэхээр болжээ.
"АПУ" ХК-ийн ногдол ашиг
тараах тухай мэдээний дэлгэрэнгүйг Энд даржүзнэ үү.