“Говь”, Баянгол зочид буудал” зэрэг 17 компани ногдол ашиг тараахгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид
бүртгэлтэй нээлттэй хувьцаат компаниуд Компанийн тухай хуульд зааснаар
санхүүгийн жил дууссанаас хойш хувьцаа эзэмшигч нарт ногдол ашиг тараах эсэхээ
50 хоногийн дотор гарган мэдүүлэх зохицуулалт бүхий үүрэгтэй. Энэ оны
2 дугаар сарын 10-ны байдлаар Монголын Хөрөнгийн
биржид бүртгэлтэй дараах нэр бүхий компаниуд санхүүгийн байдал болон “COVID-19” цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан 2020 оны ногдол ашиг
тараахгүй байхаар шийдвэрлэсэн байна. Үүнд:
- "Ачит алхабы" ХК,
- "Говь" ХК,
- "Хай Би Ойл" ХК,
- "Увс Хүнс" ХК,
- "Баянгол зочид буудал" ХК,
- "Дархан зочид буудал" ХК,
- "Монгол савхи" ХК,
- "Жуулчин говь" ХК,
- "Сор" ХК,
- "Тээвэр ачлал" ХК,
- "Эм Эн Ди" ХК,
- "Хот деволопмент" ХК,
- "Ард санхүүгийн нэгдэл" ХК,
- "Глобал лайф технологи" ХК,
- "Монголын хөгжил үндэсний нэгдэл" ХК,
- "МИК Холдинг" ХК,"Монгол шилтгээн" ХК орж байна.