Уул, уурхайн ээлж солилцох ажилтнуудыг гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-01-31 22:34:56

Дархан-Уул /МОНЦАМЭ/.Болд Төмөр Ерөө гол ХХК-ийн албан хүсэлтийн дагуу Дархан-Уул аймгаас геологи, уул уурхайн ээлж солилцоог өнөөдөр хийлээ. Уг ээлж солилцоогоор Сэлэнгэ аймгийн Ерөө сум уруу явах 134 ажилтан албан хаагчийг гаргаж, 36 албан хаагчийг авч ирэв.

Зорчих хөдөлгөөнд оролцох том оврын автобус гурав, нэг жижиг суудлын автомашинд нэвтрэх зөвшөөрлийг олгосон байна.

Уг ажлыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Онцгой байдлын газар, Авто тээврийн газар, Мал эмнэлгийн газар хамтран зохион байгууллаа. Мал эмнэлгийн газрын тухайд тээврийн хэрэгсэл, ачаа тээшийг ариутгаж, халдваргүйжүүлэх ажлыг хийж гүйцэтгэжээ.

Харин 30-ны өдөр аймгийн Шуурхай штабаас холбогдох журмын дагуу бичиг баримтыг үндэслэн 23 нэвтрэх зөвшөөрлийг 50 иргэн, 29 нэгж техникт олгосноос Улаанбаатар хот руу 5, бусад орон нутаг руу 18 зөвшөөрлийн хуудсаар хөдөлгөөн үйлдсэн байна. Улаанбаатар хот болон бусад аймаг орон нутгаас Сэлэнгэ аймгийн чиглэлд явж буй 56 нэгж техниктэй 77 иргэн, Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот болон бусад аймаг орон нутаг руу 48 нэгж техниктэй 106 иргэн нийт 104 нэгж техниктэй 183 иргэнийг аймгийн төвөөр дайран өнгөрөх үед хяналт тавьж ажиллажээ.

Хот хооронд хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэдэг Дарханы харьяалалтай “Хүчирхэг Урлал” НҮТББ-ын “Дархан Тээвэр”, Дархан Залаат Хүлэг, Хоршоо болон мөн хувиараа тээвэрлэлт хийх хүсэлт гаргасан 63 жолооч болон автомашиныг бүртгэж 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүнс тээвэр хийхээр 9 зөвшөөрлөөр 13 тээврийн хэрэгсэлд нэвтрэх бичиг олгосон байна. Амралтын өдрүүдэд зөвшөөрөл олгоогүй аж.

Related news