"Баянгол зочид буудал", "УИД" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 1 дүгээр сарын 29-нд энгийн арилжаагаар 32 ХК-ийн 853,401,563.37 төгрөгийн үнийн дүн бүхий 1.9 сая ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 16 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байв.
Энэ өдөр "Баянгол зочид буудал" (BNG+9.41%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID+6.52%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Э-Транс ложистикс" (ETR-4.35%) болон "Багануур" ХК (BAN -3.28%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 22,290 ширхэг нэгж эрхийг нийт 2,460,349 төгрөгөөр арилжив.
Мөн өдөр хөрөнгөөр баталгаажсан 20 ширхэг үнэт цаасыг 8 сая төгрөгөөр, мөн компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 50 ширхэг үнэт цаасыг 5 сая төгрөгөөр тус тус арилжсан байна.
ТOP-20 индекс 0.83 хувиар өсөж, 21530.23 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,004,364,822,754.32 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.