57 ажилтныг ээлж солилцуулахаар Улаанбаатар хот руу явууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комисс болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Өмнөговь аймгийн чиглэлд уул уурхайн ээлж солилцоогоор
явах иргэдийг Улаанбаатар хотод PCR шинжилгээнд оруулан ээлж солилцох шийдвэр
гаргасан. Энэ дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд “Оюутолгой” ХХК болон түүний туслан
гүйцэтгэгч, гэрээт аж ахуйн нэгжээс ирүүлсэн албан хүсэлт түүнд заасан нэрсийн
дагуу тус аймгаас 57 уул уурхайн ажилчдыг асуумж бөглүүлэн гаргах ажлыг
зохион байгууллаа. Хоёр хоногийн өмнө "Оюутолгой" ХХК-ийн 116 уурхайчныг явуулсан юм. Аймгийн
БОАЖГ-аас Өмнөговиос бусад аймаг руу уул, уурхайн ээлж солилцоогоор явах ажилчдад тухайн
компаниас нь ирүүлсэн албан хүсэлт, нэрсийн жагсаалтад үндэслэн нэвтрэх
зөвшөөрлийг олгосон аж. Ээлжийн ажилдаа явж байгаа уурхайчид компанийхаа эсвэл өөрсдийн хувийн
унаагаараа зорчсон ажээ.
Харин ээлж солилцон бууж ирж байгаа
ажилчдыг Улаанбаатар хот оруулалгүйгээр Өлзийт пост болон 22-ын товчооноос тосож авах ажлыг аймгийн БОАЖГ,
Дархан сум, Авто тээврийн төв хамтран зохион байгуулж байна.



