"Багануур", "Ремикон" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 1 дүгээр сарын 5-нд энгийн арилжаагаар 31 ХК-ийн 44,844,006.08 төгрөгийн үнийн дүнтэй 365.265 хувьцаа арилжив. Үүнээс 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 19 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байв.
Энэ өдөр "Багануур" (BAN+14.05%) болон "Ремикон" ХК (RMC+3.85%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ариг гал" (EER-13.79%) болон "Женко тур бюро" ХК (JTB-11.11%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 39.579 нэгж эрхийг нийт 4.3 сая төгрөгөөр арилжсан байна.
ТOP-20 индекс 0.19 хувиар буурч, 19046.92 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,008,206,701,177.50 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.