Жавхлант шарга МСУХ-ны нэрэмжит хурдан морины уралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-04-25 16:06:25

Сүхбаатар аймгийн "ЖАВХЛАНТ ШАРГА" МСУХолбооны нэрэмжит аймгийн аварга хүлэг шалгаруулах бага 3 насны хурдан морины уралдаан 7 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Энэхүү уралдаан нь Сүхбаатар аймгийн тэр тэнр дундааа зүүн бүсийн анхны тод манлай уяач гэх эрхэм хүндтэй цолыг хүртсэн Түмэнцогт сумын харъяат МУТМУяач Сайрийсүрэнгийн Төмөр-Очирын цолны мялаалганд зориулагдсанаараа онцлогтой болсон байна.

Дааганы уралдаанд 50 гаруй хүлэг уралдааны замд гарсанаас Дорнод аймгийн Хэрлэн сумын аймгийн алдарт уяач Цэрэнжавын Эрдэнэцогтын хүрэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харъяат Мөнхбатын Төртүвшингийн зээрд, Дорнод аймгийн Матад сумын уяач Дондогдоржийн Цогтгэрэлийн хүрэн, Сүхбаатар аймгийн Халзан сумын харъяат аймгийн алдарт уяач Төмөрсүхийн Ууганбаярын хонгор, Төв аймгийн Заамар сумын аймгийн алдарт уяач Бямбасүхийн зээрд халзан тус тус түрүүлж айрагджээ.

 Харин нийт 130 гаруй Хязаалан бүртгэгдэн уралдааны замд гарсанаас Дорнод аймгийн Баянтүмэн сумын уяач Ц.Баярсайханы хүрэн, Дорноговь аймгийн Улааанбадрах сумын аймгийн алдарт уяач Доржсүрэнгийн Баярсайханы ембүү хар, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын аймгийн алдарт уяач Цэвэгжавын Энхбатын зээрд, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын алдарт уяач Нямдоржийн Батбаганын дадар хүрэн, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын алдарт уяач Төмөрхүрээгийн Төрмөнхийн бор айрагджээ.

Харин 110 гаруй хурдан шүдлэн уралдсанаас Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уяач Г.Мөнх-Эрдэнийн хээр, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уяач Төмөрхүрээгийн Төрмөнхийн хээр, Дорнод аймгийн Хэрлэн сумын аймгийн алдарт уяач Ц.Эрдэнэцогтын хүрэн халзан, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын алдарт уяач Д.Амартүвшингийн бор, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харъяат аймгийн алдарт уяач Эзэнмөнхийн Мөнх-Эрднийн хээр тус тус хурдлан ирж түмэн олноо баясгажээ.

Т. Одончимэг

Related news