ОХУ Эквадор руу хүмүүнлэгийн тусламж илгээлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /Sputnik/. Өнгөрсөн бямба гарагт 7.8 баллын хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн Эквадор улс руу ОХУ-ын Онцгой байдлын яам 30 тонн хүмүүнлэгийн тусламжийн бараа илгээлээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний гаргасан зарлигийн дагуу ОХУ-ын Онцгой байдлын яам энэхүү тусламжийг Эквадорт хүргэж байна. Тусламжийг хүргэх “Ил-76” нисэх онгоц Москва хотын ойролцоох Раменское нисэх буудлаас хөөрсөн гэж яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
Уг тусламжид хоол хүнс, майхан, зөөврийн цахилгаан үүсгүүр зэрэг багтаж байна.
Д.Нямтулга
Ulaanbaatar