Ливанд хоёр мянга гаруй компани хаалгаа барьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2018-11-12 10:58:01

БЕЙРУТ. /Xinhua/. Ливаны эдийн засгийн өсөлтийн эрч суларсны улмаас энэ он гарсаар нийт 2200 орчим компани хаалгаа барьсан тухай тус улсын Худалдаа, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн танхимын дарга Мохамад Хоукер ням гарагт мэдээлэв.


“Бид эдийн засгийн хямралын ирмэгт тулж ирээд байна. Цаашид Ливанчуудын олонхи нь ядуурч, маш олон компани дампуурах төлөвтэй байна” гэж тэрбээр хэлжээ. Мөн эдийн засгийн шинэчлэлтүүдийг хийж, төрийн албан хаагчдын цалинд өөрчлөлт оруулах танхим бүрдүүлэхийг эрх баригчдадаа уриалсан байна.


Тус улсын эдийн засагчдын “Синьхуа” агентлагт мэдээлснээр, 2018 оны төсвийн зарлагын 38 хувийг төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр болон тэтгэмж зэрэгт хуваарилсан аж. 

Related news