Ахмадууд амьдрах орчноо үлгэр жишээ тохижуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумынхан энэ 2018 онд өөрсдийнхөө амьдрах орчны эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрдүүлэн, тохижилт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтын олон ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Тухайлбал сумын хэмжээнд “Цэвэр орчин-Эрүүл амьдрал” аяныг сумын хэмжээнд зарлажээ. Ингээд сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг хоёрдугаар багт долоон өрх, гуравдугаар багт найман өрхийн тохижилтын ажлыг үзэж дүгнэжээ.
Энэхүү бүтээн байгуулалтын ажлын хүрээнд бусад хүмүүс санаа аваад өөрсдийн амьдрах орчныгоо ая тухтай байлгах үлгэр жишээ авахаар ажлууд нэлээд байсан байна. Тухайлбал хоёрдугаар багийн өндөр настан Ц.Ганбаатарын тохижилтын олон сайхан ажил хийсэн байна. Тэрээр хашаандаа нийтдээ 200 мод тарьсны 20 нь алимны мод байгаа аж. Мөн хашаандаа худаг гаргаж, хүнсний хэрэгцээндээ ногоо тарьж ургуулжээ. Модоо зурваслан тариалалт хийж явган хүний замыг бүхэлд нь хатуу хучилттай болгосон байна. Түүнчлэн хоёр машин орох гаражтай барьжээ. Ц.Ганбаатар гуай бие засах газар болон муу усны нүхээ стандартын дагуу хийсэн бөгөөд хашааны өнгө үзэмжээ ч сайжруулсан байна.
Нутаг орны хөгжил цэцэглэлт иргэн бидний
оролцоо салшгүй
холбоотой хэмээн тэрээр үзэж байгаа ажээ.
Ч.Отгонцэцэг