Eрөнхий сайд У.Хүрэлсүх Сэлэнгийн тариаланчидтай уулзаж, ургац хураалтын явцтай танилцаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Eрөнхий сайд У.Хүрэлсүх үр тарианы ургац хураалтын хийгээд өвлийн бэлтгэл ажлын явцтай танилцахаар энэ сарын 08-09-нд Сэлэнгэ аймагт ажиллаж байна.
Өмнө нь тэрээр ажлаа хүлээн авсаныхаа дараа хөдөө орон нутагт хийх ажлын томилолтоо Сэлэнгэ аймгаас эхэлж, хаврын тариалалттай танилцаж байсан юм. Харин энэ удаа намрын нөр их ажлын үйл явцтай танилцахаар ийнхүү хоёр дахь удаагаа Сэлэнгэ аймагт ажиллаж буй.
Энэ намрын хувьд байгалийн хүчин зүйлээс шалтгаалаад тариаланчид ургацаа хураан авах ажил удаашралтай явагдаж буй хүндхэн үе тохиож байгаа аж.
Засгийн газрын тэргүүн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт үйл ажиллагаагаа явуулж буй "Түмэн бут" ХХК, Eрөө сумын “Их шинэстэй”, Хүдэр сумын “Хаан шоргоолж” компанийн тариалалтын талбайгаар орж тариаланчидтай уулзсан.
Ерөнхий сайд хавар тариалалтын үеэр газар тариалангийн гол бүс нутагт Сэлэнгэ аймагт ажиллахдаа зарим тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдэж байсан. Харин тэрбээр хаврын тариалалтын үр дүнг шалгаж, цаг агаарын таагүй нөхцөл
тохиогоод буй энэ үед шийдвэрлэх асуудлуудтай танилцаж, зохих шийдлийг гаргах зорилготой ажиллаж байгаа ажээ.
Ч.Отгонцэцэг
Related news

