Аймгийн ЗДТГ-ын номын санд шинэ ном гардуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Германы Олон Улсын хамтын ажиллаганы нийгэмлэг /ГОУХАН/-ийн “Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл”-өөс Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын номын санд 11 нэр төрлийн 168 ширхэг ном бэлэглэснийг аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа хүлээн авчээ.
Эх дэлхий, ногоон оффис, нрчим хүчний ухаалаг хэрэглээ, бизнесийн ногоон гарц, жендэр зэрэг өнөөгийн нийгмийн анхаарлын төвийн асуудлуудын талаарх гарын авлага, тайлан, төлөвлөгөөг эдгээр номоос уншиж шинэ мэдлэг мэдээлэлтэй болох боломжтой аж.
Сэлэнгэ аймгийн ЗДТГ нь хамгийн сүүлийн үеийн номуудаас бүрдсэн номын сантай.Тус байгууллагын ажилтан албан хаагчид чөлөөт цаг, албан ажил, үйл ажиллагаандаа дээрх номын сангийн номоос хэрэгцээ шаардлагадаа тулгуурлан авч ашигладаг байна.
Ийнхүү байгууллагын номын сан нэгэн шинэ төрлийн номоор
өнөөдөр дахин баяжлаа. Аймгийн ЗДТГ-ын номын сан нь бусад
байгууллагуудын ажилтан албан хаагчид, ард иргэдэд нээлттэй үйлчлүүлэх бүрэн
боломжтой аж.
Ч.Отгонцэцэг
Related news

