Даланзадгад хотын агаар маш их бохирдолтой байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Даланзадгад сум улсын хэмжээнд агаарын бохирдолтой 7 аймгаас дөрөвт орсон байна.
Даланзадгад хотын оршин суугчдын тоо жил ирэх бүр нэмэгдсэн. Нийт өрхийн 83 хувь нь гэр хороололд амьдардаг, үүнээс гадна 9 МВт-ын дулааны станц галлаж байгаа, мөн цэргийн ангиуд жижиг уурын зуух ажиллуулж байгаа зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалаад Даланзадгад хотын агаарын бохирдол нэмэгдсээр байгаа юм.
2015 оны аймгийн Үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу Ус цаг уур орчны шинжилгээний газрын харъяа Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторитой гэрээ байгуулан Даланзадгад, Ханбогд Гурвантэс, Цогтцэций сумдын агаар, хөрс усанд хэмжилт судалгаа хийлгэж Агаарын бохирдолын зэрэглэлийг тогтоолгожээ. Уг судалгаагаар Ханбогд, Гурван тэс сумдын агаарын бохирдол “маш бага бохирдолтой” Цогтцэций сум “бага бохирдолтойгоос маш их бохирдолтой” харин Даланзадгад сум “маш их бохирдолттой” гэж гарсан байна.
Мөн Монгол Улсын MNS 458552007 стандарттай харьцуулахад Нарийн ширхэглэлт тооцонсор PM2.5 2,6-29, дахин их Том МУ-ын MNS 458552007 стандарттай харьцуулахад Нарийн ширхэглэгт тоосонцор дахин их, Том ширхэглэгт тоосонцор PM101.4-14,4 дахин их, хүхэрлэг хий 33-7,1 дахин их, азотын давхар исэл, 1.1-2.2 дахин бөгөөд агаарын чанарын индекст зааснаар нийт хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх ажээ. Агаарын бохирдол гэдэг асуудал Улаанбаатар хотод л яригддаг байсан бол аль хэдийн хөдөө орон нутаг тэр дундаа бидний амьдарч буй Даланзадгад хотод аюулын харанга дэлдэж эхэлжээ. Энэ асуудлын аймаг орон нутгаас анхааралдаа авч эхэлсэн ба 2016 оны үндсэн чиглэлдээ тусгаж айл өрхүүдийг сайжруулсан зуухаар хангах төвлөрсөн халаалтанд холбох шинээр ЦТП барих ажлуудыг хийж эхлээд байгаа юм байна.
Өмнөговь аймаг Н. Золбаяр