Ахлах албан тушаалтнуудын манлайллыг дээшлүүлэх аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-26 09:15:43

Хэнтий аймаг дах Цагдаагийн газраас “Ахлах албан тушаалтнуудын манлайллыг дээшлүүлэх сарын аян” зохион байгуулж эхэллээ.

Уг сарын аяныг 2 дугаар сарын 22-28-ны өдрийн хугацаанд Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасаг, 2 дугаар сарын 29-ны өдрөөс ирэх сарын 6-ны өдөр хүртэл Нийтийн хэв журам хамгаалах тасаг, 3 дугаар сарын 7- 13-ны өдөр хүртэл хугацаанд Төлөвлөлт зохион байгуулалтын тасаг, Замын цагдаагийн тасаг, 3 дугаар сарын 14-20-ны өдөр хүртэл Эрүүгийн цагдаагийн тасаг тус тус хариуцан зохион байгуулах ажээ.

Энэхүү аяны хүрээнд тасаг алба бүр “Ахлах албан тушаалтнуудын манлайллыг дээшлүүлэх сарын аян”-г зохион байгуулах тусгайлсан төлөвлөгөө гаргаж албадын дарга нараар батлуулах, Тасаг албадын ахлах байцаагч нар өөрсдийн албаны үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн тодорхой ажлыг санаачилж үр дүнд хүрсэн байх, Цагдаагийн газрын бүх албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэгддэг код журмаар алба хаагчдад сургалт явуулж дадлага хийлгэсэн байх шаардлагатай юм.

Мөн хариуцсан албаныхаа онцлог, үйл ажиллагаагаа сурталчлах, ажлыг зохион байгуулах, Цагдаагийн газрын тасаг албадуудын дунд спорт урлагын уралдаан тэмцээнийг зохион байгуулах, хариуцсан албаны үйл ажиллагаанд цагдаагийн газрын нийт алба хаагчдыг хамруулсан хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулах, сарын хүрээнд цагдаагийн газар, тасаг албандаа 1-2 бүтээлч ажлыг хийж гүйцэтгэсэн байх шаардлагатайг албаныхан хэллээ.

О.Буянхишиг

 

Related news