Яаралтай тусламжийн албадад дөрвөн авто машин гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-02-24 22:57:43

Дархан-Уул аймгийн ИТХ-ын даргын урилгаар БНСУ-ын Кёнги аймгийн Хурлын “Хотын байгаль орчны хороо”-ны дарга Им Чэ Ху тэргүүтэй долоон хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид тус аймагт айлчиллаа.

Зочдыг аймгийн удирдлагууд ЗДТГ-ынхаа “Хүндэтгэлийн танхим”-д хүлээн авч албан уулзалт хийв. Дараа нь тэд аймгийн Онцгой Байдлын газар, Эрүүл Мэндийн газар, Нэгдсэн Эмнэлэг, Орхон сумын Эрүүл Мэндийн төвд түргэн тусламжийн үйлчилгээ болон гал түймрийн аюул, байгалийн гамшгаас хамгаалах яаралтай тусламжийн дөрвөн авто машиныг гардууллаа. “Манай аймагт дөрвөн шинэ авто машин нэмэндсэнээр иргэдэд эмнэлгийн үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүргэхэд ихээхэн хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэж аймгийн Засаг дарга А.Энхболд хэллээ.

Мөн БНСУ-ын Кёнги аймгийн төлөөлөгчид аймгийн  Онцгой Байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж ирэх онд багаж хэрэгслийн тусламж үзүүлэхээс гадна тус газрын албан хаагчдыг Кёнги аймгийн ОБГ-ын боловсон хүчин бэлтгэдэг сургуульд сургах боломж байгааг дуулгалаа. 

                                                 Б.Норовсамбуу

Related news