"007:Спектр"-т зориулсан буяны дуудлага худалдаа болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-01-26 16:08:03

ЛОНДОН. /TASS/. Нууц албаны тагнуулч Жеймс Бондын тухай цувралын сүүлийн анги болох "007:Спектр"-ийн зураг авалтад ашигласан эд зүйлсийн буяны дуудлага худалдааг  “Christie’s” ордон хоёрдугаар сард зохион байгуулахаар болжээ.

Дуудлага худалдааг хоёр үе шаттай зохион байгуулах аж. Хоёрдугаар сарын 16-23-нд болох онлайн дуудлага худалдаанд 14 эд зүйл үнэ хаялцуулахын ихэнх нь жүжигчин Дэниел Крейг, найруулагч Сэм Мендес зэрэг зураг авалтын багийн гишүүдийн “тусгайлан өгсөн” эд зүйлс аж. Хоёрдугаар сарын 18-нд зохион байгуулах дуудлага худалдаанд өөр 10 эд зүйлийг цуглуулагч нарт санал болгоно. Энэ дуудлага худалдаанд зөвхөн урилгатай хүмүүс оролцож болох аж.

Дээрх дуудлага худалдаануудын хамгийн топ эд зүйл нь Эстон Мартины инженерүүдийн Бондын тухай кинонд зориулж тусгайлан бүтээсэн цуврал автомашины "Aston Martin DB10" загвар байх юм. Дэниел Крэйгийн гарын үсгээ үлдээсэн тусгай самбар бүхий уг автомашиныг 1-1.5 сая доллароор үнэлсэн байна.

Дуудлага худалдаанаас олсон бүх орлогыг “Хил хязгааргүй эмч нар”, НҮБ-ын минатай тэмцэх алба /UNMAS/ зэрэг “буяны болон олон нийтийн байгууллагуудад” шилжүүлэх аж.

Д.Жаргал

 

Related news