"Рио-2016" наадмын тасалбар эрэлт ихтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-01-25 13:47:42

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Xinhua/. “Рио-2016” олимпын наадмын тасалбар гарснаас хойш хоёр хоногийн дотор 220 мянга гаруй тасалбарыг бразилчууд худалдан авсан байна гэж наадмыг зохион байгуулагчид мэдэгдэв.

Хөнгөн атлетик, усанд сэлэлт, хөл бөмбөг, гандбол, нээлт болон хаалтын үйл ажиллагаа, сагсан бөмбөг, гар бөмбөг, элсний гар бөмбөг, теннис, жудо, гимнастикийн тэмцээнийг үзэх тасалбарууд хамгийн ихээр худалдаалагдсан байна.

500 мянга орчим тасалбар байгаа бөгөөд эрэлт маш их байна. Оргил үед минут тутамд 3000 гаруй тасалбар борлуулж байна гэж мэдэгдэлд дурдав.

Бразилын оршин суугчид тасалбараа “Рио-2016” наадмын тасалбар худалдаалах цахим хуудаснаас худалдан авах боломжтой бол хилийн чанадад байгаа хүмүүс тухайн бүс нутаг дахь эрх бүхий тасалбар борлуулагчдаар дамжуулан тасалбараа худалдан авах боломжтой.

10 дугаар сард нээгдсэн тасалбар дахин борлуулах хөтөлбөрөөр дамжуулан Бразилын иргэдэд илүү олон тасалбар худалдаалахаар төлөвлөж байна.

Д.Нямтулга

 

Related news