Орос-Монголыг холбосон цахилгаан дамжуулах шугамыг шинэчилнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-12-08 15:30:19

ЧИТ. /TASS/. ОХУ-ын Цахилгаан дамжуулах нэгдсэн системийн “Дамжуулах сүлжээний компани”-ийн /ЦДНС ДСК/ ажилчид Мангут-Дээд Ульхун чиглэлийн 10кВ-ын цахилгаан дамжуулах шугамыг шинэчлэх ажлыг гүйцэтгэж эхэллээ. Энэ шугамаар Орос, Монголын хооронд цахилгаан эрчим хүч дамжуулдаг гэж "МЭС Сибири" /ЦДНС ДСК-ийн салбар/ компанийн хэвлэлийн алба мэдээлжээ.

“Шинээр 280 гаруй ширхэг бетон тулгуур босгохоор төлөвлөж байгаагаас оны эцэс гэхэд 77-г нь суурилуулна, харин үлдсэн 204 тулгуурыг шинэчлэн солих ажлыг 2016 онд гүйцэтгэхээр төлөвлөсөн” гэж дээрх мэдээлэлд дурджээ. 

Шинэ бетон тулгууруудыг суурилуулснаар Монголын хил орчмын суурингуудын цахилгаан эрчим хүчний хангамж сайжрах юм.

Мангут-Дээд Ульхун чиглэл дэх улс хоорондын цахилгаан дамжуулах шугам нь 61.4 км урт үргэлжилдэг бөгөөд 1974 онд ашиглалтад оруулжээ. Уг шугам Өвөр Байгалын хязгаарын Кырин районы нутгаар дайран өнгөрдөг.  

 

相关新闻