Өрхийн эмнэлгүүдэд машин гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
189@montsame.mn
2018-07-03 17:39:58
Дундговь /МОНЦАМЭ/. “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд Сайнцагаан сумын төвийн “Өлзийт Мандал”, “Боржигон Мандал” өрхийн Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн хэрэглээнд ашиглах "Prius-20" маркийн суудлын автомашин хоёрыг “Биг Могул Коул Энд Энержи” компанийн дэд захирал С.Жанцан гардуулан өглөө.

Тус компани нь Дундговь аймгийн Баянжаргалан сумын “Хөөт”-ийн уурхайд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус компани нийгмийн хариуцлагаа биелүүлэн ийнхүү автомашинуудыг бэлэглэсэн байна.



“Тус компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол болон эрүүл мэндийн салбарт хандив туслалцаа үзүүлж байгаа юм. Үүнээс гадна бид энэ онд Засаг даргын нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд тус санд “Биг Могул Коул энд Энержи” ХХК 20 сая төгрөгийн санхүүжилтийг хийж байгааг дуулгахад таатай байна” хэмээн үйл ажиллагааны нээлтийн үеэр аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ онцлов.

Автомашин гардуулах үйл ажиллагааны үеэр ТХДЖТ-ын уран бүтээлчдийн тоглолт боллоо.
 
Б.Ундармаа
相关新闻