ДУНДГОВЬ: Мод тарих өрх, байгууллагад суулгац үнэгүй олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-05-23 16:41:14
altantogos

Мандалговь, 2025 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дундговь аймгийн ЗДТГ, Байгаль орчны газраас “Өрх бүр 5-аас доошгүй, аж ахуйн нэгж байгууллага бүр 50-иас доошгүй мод тарих аян” зарлаж, мод тарих иргэд, байгууллагуудад модны суулгацыг үнэгүй өгч байна.  


Энэхүү үйл ажиллагаанд 184 өрх, 12 байгууллага нэгдэж, 2 төрлийн 4296 модны суулгацыг тарихаар хүлээн авлаа. 


"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Дундговь аймаг 30 сая мод тарих гэрээ байгуулсан ба 2021 оноос хойш 688,304 мод тарьжээ. Харин 2025 онд 180,000 мод тарихаар төлөвлөж, мод тарих ажилд иргэн бүрийг оролцуулах ажлыг ийнхүү зохион байгуулж байна.


Хашаандаа мод тарихаар суулгац авсан иргэдэд модны тогоо, хөрс бэлтгэх, тарих, арчлах талаар мэргэжлийн байгууллагаас заавар зөвлөгөө өгч, модоо арчилж ургуулахын ач холбогдлыг таниулж байгаа юм. 


相关新闻