ДУНДГОВЬ: Сампин, цээж тооллын үндэсний аварга шалгаруулах тэмцээнээс 18 цом хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-05-28 19:51:00
altantogos

Мандалговь, 2025 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотноо энэ сарын 24, 25-нд зохион байгуулсан Сампин, цээж тооллын үндэсний аварга шалгаруулах тэмцээнд Дундговь аймгийн Соробан сампин  сургалтын төвийн 28 суралцагч оролцож, 18 хүүхэд эхний 3 байрт шалгаран цомын эзэд боллоо.


Сампингийн С-1 ангилалд Э.Оюун-Эрдэнэ “Хүрэл” цом, С-2 ангилалд Д.Номин, П.Нарангоо, У.Гэгээнээ “Хүрэл” цомын эзэн болж, С-4 ангилалд Б.Номин-Эрдэнэ, С-7 ангилалд Л.Цэлмүүн, С-10 ангилалд Д.Гэгэнээ нар шалгарч, шалгарсан бүх хүүхдүүд Гүрж улсын нийслэл Тбилиси хотноо болох Сампин цээж тооллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авчээ.


Ой тогтоолтын төрөлд М.Мөнхтүшиг, Д.Батбаяр нар “Чампион” цом, О.Эзэнмөнх, Б.Энххүслэн, Б.Номин-Эрдэнэ, Ц.Эгшиглэн, Г.Долгор нар “Алтан” цом, Д.Нарангоо, Д.Номин, У.Гэгээнээ, А.Амин-Эрдэнэ нар “Мөнгөн” цомоор шагнуулсан амжилт гаргалаа.


Тэмцээнд 13 аймаг Улаанбаатар хотын 6 дүүргийн 1200 гаруй суралцагч гурван ээлжээр оролцож, шилдгүүдээ тодруулсан байна.


“Тояа” хүүхэд хөгжлийн академийн салбар 2016 оны зургаадугаар сард салбараа нээснээс хойш оюуны энэхүү спорт Дундговь аймагт хөгжиж, үндэсний болон олон улсын тэмцээнд алгасалгүй амжилттай оролцож байна. Соробан сампингаар хичээллэснээр хүүхдийн баруун, зүүн тархи тэнцвэртэй хөгжиж, сууж сурдаг, анхаарлаа төвлөрүүлэн, сэтгэн бодох хурд нэмэгддэг ач холбогдолтой юм. 





相关新闻