ДУНДГОВЬ: Мал төллөлт 83, төл бойжилт 99.9 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-05-23 17:04:18
altantogos

Мандалговь, 2025 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэмжээнд мал төллөлт 83 хувь, төл бойжилт 99.9 хувьтай байгааг аймгийн ХХААГ-аас мэдээллээ.


Төллөвөл зохих 1 364 558 хээлтэгчээс 5 дугаар сарын 21-ний байдлаар 1 132 990 мал төллөж, 1 132 432 төл бойжиж байна. Нийт 945 төл хорогджээ.


2024 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр тус аймаг 3,3 сая толгой мал тоолуулсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар тус аймгийн 15 сумын хэмжээнд том малын зүй бус хорогдол гарч, 623 мал хорогджээ. Тодруулбал, тэмээ 9, адуу 8, үхэр 12, хонь 296, ямаа 298 хорогдсон байна. 



相关新闻