Аймгийн Засаг даргад бэлтгэл хурандаа цол олгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2018 оны 06 дунаар сарын 08-ны өдрийн Б/653 дугаар тушаалаар Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатарт бэлтгэл хурандаа цол олгожээ. Энэ нь түүний хувьд анхны цэргийн цол юм байна.
Цолыг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа С.Жалбасүрэн гардуулан өгчээ.
Аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар нь Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас баталсан “2018 онд Улаанбаатар хотод зохион байгуулах сургалт, семинарын төлөвлөгөө”-г үндэслэн Батлан хамгаалах сайдын тушаалын дагуу зохион байгуулсан аймаг, нийслэлийн засаг дарга нарын цэрэг-стратегийн бэлтгэл сургалтанд амжилттай хамрагджээ.

Т.Одончимэг