Ховд аймгийн зарим сумдад мал эмнэлгийг зөөврийн хашаатай болгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Мерси Кор Монгол ОУБ нь 2004 оноос хойш Ховд аймагтай хамтран ажиллаж 10 гаруй төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн юм. Энэ удаад цаг агаарын мэдээллийг түгээж, орон нутагт гамшгийн төлөвлөлт болон эрсдэлийг бууруулах, малчид болон орон нутгийн эдийн засагт тохиох зудын эрсдэлийг бууруулахад туслах, мал маллагааны тогтолцоог урт хугацаанд тогтвортой байлгах, мал сүрэгтэй холбоотой нөхөн сэргээх үйл ажиллагааг төлөвлөж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор LTS-2 буюу “Гамшгийн Эрсдэлийг Бууруулахад Уламжлалт болон Шинжлэх Ухааны Аргыг Ашиглах нь 2” төслийг хэрэгжүүлж байна.
Уг төслийн хүрээнд мал эмнэлгийн үйлчилгээг дэмжих зорилгоор зорилтот сум болох Булган, Үенч, Ховд, Мөнххайран, Мянгад, Манхан, Эрдэнэбүрэн суманд “Мал эмнэлгийн зориулалт бүхий зөөврийн хашаа хүлээлгэн өгөх” үйл ажиллагааг энэ оны 06 дугаар сарын 20-ны өдөр аймгийн төв талбайд зохион байгууллаа.

Мал эмнэлгийн зориулалттай зөөврийн хашаа хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Мерси Кор ОУБ-ын “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь 2" төслийн менежер Б.Энхтуяа, Баруун бүсийн төв-Ховдаймгийн Онцгой байдлын газрын дарга Б.Алтанбадралт болон төслийн зорилтот 7 сумын Засаг даргын Тамгын Газрын дарга нар, сумдын Мал эмнэлэг үржлийн албаны дарга, эмч мэргэжилтнүүд оролцсон юм.
Энэ үеэр Мерси Кор Монгол ОУБ-ын LTS-2 буюу "Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2" төслийн хүрээнд хийгдэж байгаа онцлох ажлуудын талаар танилцуулж, төслийн зорилтот долоон суманд мал эмнэлгийн зориулалт бүхий 25 тал зөөврийн хашаа хүлээлгэн өгч, батламж гардууллаа.

А.Бямбасүрэн