ХОВД: Хүүхдийн байгууллагын 100 жилийн ойг ирэх сард тэмдэглэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол
Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ
онд тохиож байна. Тус ойн баярыг есдүгээр
сарын 24, 25-нд Ховд аймагт зохион байгуулна.
Ховд
аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын хамт олон тус баярын хөтөлбөрийг
боловсруулах болон бусад бэлтгэл ажлыг хангаж байна.
Ховд аймгийн хүн амын 40 гаруй хувийг хүүхэд эзэлдэг. Одоогоор аймгийн хэмжээнд 17 хүртэлх насны 35445 хүүхэд
бий. Үүнээс 18165 нь эрэгтэй, 17280 нь эмэгтэй
юм.
Одоогийн байдлаар Ховд аймгийн Хүүхдийн ордонд хүүхэд, өсвөр үеийнхний мэдлэг, авьяас чадварыг хөгжүүлэх
20 орчим дугуйлан ажиллаж байна.
Хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр ажилладаг байгууллагууд нь хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, тэдний аюулгүй байдлыг хангах, хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, өөрийгөө хөгжүүлэх боломжийг бүрдүүлэхэд тогтмол анхаарч, тодорхой хөрөнгө оруулалтыг хийж буй.