Марш тактикийн тэмцээнд Зэвсэгт хүчний 016 дугаар анги шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2018-03-15 19:36:04
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойд зориулсан Аймгийн Засаг даргын нэрэмжит марш тактикийн “Шилдэг тасаг” шалгаруулах тэмцээн энэ сарын 13-нд Зэвсэгт хүчний 016-р анги дээр болов.

Энэ жилийн тэмцээнд Зэвсэгт хүчний 119-р ангийн тасаг, 011-р ангийн харьяа “М” байгууламжийн тасаг, 016-р ангийн хоёр тасгаас гадна аймгийн Онцгой байдлын тасаг, Цагдаагийн тасаг, ШШГЕГ-ын тасгууд тус тус өрсөлдөж байгууллагын дүнгээр тэргүүн байрт Зэвсэгт хүчний 016 дугаар анги шалгарав. Удаах байрыг аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс эзлэв.

Тэмцээнд тасгууд гарааны өмнөх ажиллагааны төрлүүд болох жагсаал, гардан тулаан, биеийн тамир, галын бэлтгэлийн норматив, химийн норматив гэсэн таван төрөлд өрсөлдсөнөөс гадна маршийн гараа буюу 10 км зайд гүйх, буудлага, тэсрэх бөмбөг, тактикийн ажиллагаанууд, ар талын норматив буюу “өвчилсөн шархтанг татаж гаргах” зэрэг төрлүүдээр өрсөлдсөн юм.

Т.Есүхэйтөмөр
相关新闻