Оюутны холбооныхон дүү нартаа зөвлөгөө өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн “Эрч хүч-Эв нэгдэл” оюутны холбоо нь үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар ирсэн. Тэд энэ удаад “Амжилттай суралцах нь анхдагч байхын үндэс” мэргэжил сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаагаа нь Булган аймгийн Рашаант, Хялганат, Дашинчилэн, Сэлэнгэ, Гурванбулаг, Хутаг-Өндөр, Хишиг-Өндөр, Баян-Агт, Сайхан Булган гэсэн 12 жилийн сургалттай сумдын төгсөх ангийн сурагчдад мэргэжлээ хэрхэн сонгох, ЭЕШ-нд хэрхэн яаж бэлдэх, мөн өнөөдрийн нийгэмд ямар мэргэжил хангалттай ба дутагдалтай байгаа талаарх сургалт зөвлөгөө байлаа.
Мөн "Түүхэн хөрсөнд ургах бидний ирээдүй" номыг сурагчдад үнэгүй олголоо. Тус ном нь Булганчууд бидний заавал мэдэх ёстой анхдагч алдартнуудын намтар түүх, төгсөх ангийн сурагчдад зориулсан 2015 оны ЭЕШ-ийн материал болоод олон сонирхолтой мэдээллүүдийг агуулсан юм байна.
П.Батням