Хүүхэд харах үйлчилгээ эрхлэхээр 81 иргэн бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-11-24 16:35:07

Гэрээр хүүхэд харах хуультай холбогдуулан энэ ажлыг хийх хүмүүсийг бүртгэж эхлээд байна.

Булган аймгийн хэмжээнд одоогоор 81 иргэн бүртгүүлсэн байна. Булган сум харьцангуй олон хүнтэй гэхэд дөнгөж 18 иргэн л бүртгүүлжээ. Орхон, Бүрэгхангай сумд нэг ч иргэн бүртгүүлээгүй байна. Ямартай ч бүртгэл дуусаагүй үргэлжилж байгааг аймгийн ХГБХХ – ийн мэргэжилтэн мэдээллээ.

Дашрамд дурдахад гэрээр хүүхэд харахаар бүртгүүлж байгаа иргэд суурь өвчингүй, ял эдэлж байгаагүй, Монгол Улсын 18 – 45 насны иргэн байх ёстой зэрэг шаардлагуудыг хангасан байх ёстой гэнэ.

П.Батням

相关新闻