Шилийн богд уулын бэл авто машины хөлд дарагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хаврын тэрүүн сарын шинийн наймны нарыг харахаар газар газраас хүмүүс Шилийн богд уулыг зорьдог. 02 дугаар сарын 22-ны шөнө Улаанбаатар-Баруун-Урт чиглэлийн авто замын постоор 600 гаруй авто машин дамжин өнгөрчээ. Нэг машинд 4-5 зорчигч явсан гэж тооцвол зөвхөн нийслэл болон өөр аймгаас ойролцоогоор 3000 орчим иргэн Шилийн богд уулыг зорьжээ.
Жил бүрийн шинийн наймны өглөө Шилийн богд уулын бэл машины хөлд дарагддаг. Энэ жил ч мөн адил тус үзэгдэл дахин давтагджээ. 600 гаруй авто машины 3000 орчим иргэн тус ууланд очсон гэдэг бол албан бус тоо юм. Өөрөөр хэлбэл тус машинууд зөвхөн авто замын постоор дамжин өнгөрсөн машинууд юм. Харин постоор бус өөр замаар орсон, өөрийн аймаг сумдаас явсан машин болоод иргэдийн тоо тодорхойгүй байгаа бөгөөд дээрх тоонд ороогүй гэсэн үг юм.
Тус үйл явдалтай холбоотойгоор Дарьганга сумын төв болоод Шилийн богд чиглэлийн замын ачаалал эрс нэмэгддэг. Зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс аймгийн Цагдаагийн газраас нэмэлт хүч Дарьганга суманд ажиллаж байна. Одоогоор зам тээврийн ноцтой осол гараагүй, иргэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн зүйлгүй тайван байгаа аж. Харин зам цас, бартаа ихтэй байгаа учир машинууд замдаа эвдрэх тохиолдол цөөнгүй гарч байгааг аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Т.Одончимэг